Монаш Их Сургуулийн Олон улсын Манлайлалын Тэтгэлэг

Date: 2017 Nov 16

Brief Description

Монаш Их Сургууль нь гадаад оюутнуудад олон төрлийн тэтгэлэгүүд санал болгодог бөгөөд Монаш Олон Улсын Манлайлал Тэтгэлэг нь тус сургуульд бакалавр болон магистрын чиглэлээр суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг юм.

Host Institution(s):

Австралийн Монаш Их Сургууль

Field(s) of study:

Анагаах ухааны бакалавр, анагаах ухааны доктор, бизнесийн удирдлагын магистр болон Monash Pathway хөтөлбөрөөс бусад бүх бакалавр болон магистрын зэргийн хөтөлбөрүүд багтана.

Number of Awards:

4 оюутан тэтгэлэг авах боломжтой

Target group:

Бүх орны гадаад оюутнууд

Scholarship value/inclusions:

Сургалтын голч дүнгийн босго онооны шалгуурыг хангасан тохиолдолд 100% сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө ( OSHC даатгал, байрны зардал болон амьжиргааны зардал багтаагүй болно)

Application instructions:

Энэхүү тэтгэлэгт хамрагдахаас өмнө та Монаш Их Сургуульд суралцах урилга /үүнд нөхцөлт урилга хамаарахгүй/ хүлээн авсан байх шаардлагатай. Өргөдөл хүлээн авах хугацаа дуусахаас өмнө та тэтгэлэгийн өргөдөлийг тусад нь бөглөж явуулсан байх шаардлагатай. 2018 оны 1 болон 2 дугаар улирлын өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа нь 2017 оны 10 сарын 15, 2017 оны 11 сарын 15 болон 2018 оны 1 сарын 15 ны өдрүүд юм. Энэхүү тэтгэлэгт хэрхэн бүртгүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг авах болон өргөдөлийн маягтыг татаж авах бол албан ёсны цахим хуудсанд доорх холбоосоор зочлоно уу.

Website/Links:

Official Scholarship Website: http://www.study.monash/fees-scholarships/scholarships/find/international-student-scholarships/international-leadership