Teenager Course

Course Details

Course Modules:
  • SPEAKING
  • WRITING
  • LISTENING
  • READING
  • MOVIE CLUB
  • SPEAKING CLUB
  • BLOGGER
One Module Length: 8 week
Total Hours: 96 academic hours
Number of classes per week: 4 days
One class duration: 3 academic hours
Time choices: 16:00-18:10
Price: 439,900-569,900₮

Сургалтын тухай

“Jetteens” Өсвөр насны Англи хэлний сургалт: Энэхүү сургалт нь өсвөр нас буюу 13-18 насны хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд 100% Англи хэлний орчныг бий болгон хичээллэх юм. Мөн 2018 онд худалдаанд гарсан хамгийн шинэлэг сурах бичгийг ашиглах бөгөөд нэгж хичээл бүрт Going Beyond English буюу хэлнээс цаадах хил хязгаар гэсэн хэсэг орох юм. Энэ нь харилцаанд тулгуурлан Англи хэлийг заах бөгөөд номонд тусгагдан гарч байгаа гаргалгаа нөхцөлүүд нь яг өнөөгийн сурагчид, өсвөр насны хүүхдүүдэд тулгарч байгаа жинхэнэ бодит асуудлуудыг авч үзсэнээрээ давхар ач холбогдолтой. Тэдэнд маш олон өөрчлөлт ирдэг. Өсвөр насандаа тухайн хүүхдийн сурах ёстой чадваруудыг томчууд бид дутуу үнэлээд харахгүй өнгөрчихдөг тал байдаг. Тэгэхээр хэлнээс цаадах хил хязгаар гэдэг энэ хэсэгтээ тэдэнд тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхэд чиглэгдсэн шийдлүүдийг олж хараад, үүн дээрээ тулгуурласан яриа хэлэлцүүлэг явуулдаг.

Нэмэлт үйлчилгээ:

  • Movie Club

Долоо хоногийн нэг өдрийг үе тэнгийхэнтэйгээ хамт кино үзэж, ярилцаж,үзсэн киноны үг хэллэгийн таавар тааж зугаатай өнгөрүүлэх боломжтой

  • Олон нийтийн ярианы клуб

Энэхүү клубт хамрагдсанаар та ярианы чадвараа хөгжүүлэх төдийгүй, олны өмнө өөрийгөө Англиар хэрхэн илэрхийлэх талаар арга барил суралцах болно.

  • Blogger

Бичгийн чадвараа сайжруулах хамгийн шилдэг аргын нэг бол блог бичих юм. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд бидэнд маш олон асуудал тулгардаг. Эдгээрийг алхам алхамаар сайжруулах боломжийг энэхүү клуб бий болгоно.

Register Now