Б.Энхдэлгэр: Англи хэл сурахдаа цээжлэх гэж зорьсон үгтэйгээ аль болох их тааралд. Тааралдахын тулд...

2 months, 3 weeks ago read count: 1401

Хэл сурч байгаа хүмүүс үзсэн дүрэм, ярих, бичих, унших чадвараа дээшлүүлэхэд зайлшгүй нүүр тулдаг цор ганц чухал хэрэглэгдэхүүн бол үг байдаг. Тиймээс бид энэ удаад үгсийн сангаа хэрхэн үр дүнтэйгээр нэмэгдүүлэх болон Англи хэлийг системтэйгээр цэгцтэй сурахын ач холбогдолын талаар Жэт англи хэлний сургуулийн Ерөнхий англи хэлний хөтөлбөр хариуцагч багш Б.Энхдэлгэртэй ярилцлаа. 

- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа Англи хэлийг олон жил заалгачихсан юм шиг хэрнээ  сайн сурч чадаагүй, аргаа нэг л олохгүй байгаа хүмүүсийн өмнөөс асууж эхэлье. Үүний гол шалтгаан нь юу гэж ажиглагддаг вэ? 

- Баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Мэдээж тухайн хүн яах гэж сурч байгаагаа сайн ойлгосон байх нь ямар ч тохиолдолд суралцагчийн хэлний түвшинд нөлөөлдөг гэдгийг бид мартаж болохгүй. Мөн бие дааж сурах ч бай, тэнхимийн сургалтыг сонгосон ч бай системтэй сурах нь маш чухал. Олон жил үзчихсэн юм шиг хэрнээ түвшин нь анхан болон анхан дунд шат гэх зэргээр доогуур гардаг хүмүүс бас их байдаг.

Шалтгааныг нь ажиглахаар өөрөө зорьж цаг гаргаагүй хэсэг хүмүүс байхад, Англи хэлний 4 чадвараа зэрэг хөгжүүлж, эмх цэгцтэй сураагүйтэй холбоотой хэсэг ч байдаг. Энд тэндээс барьж тавиад байна гэсэн үг л дээ. Тухайлбал дан ганц дүрэм үзээд тухайн үедээ хэдэн дасгал ажилласан болоод  өнгөрөх юм бол агаар дээр хий хоосон зурж байгаагаас ялгаагүй болж хувирдаг.  Мэдээж дүрэм маш чухал шаардлагатай. Бид дүрэм болон үгсийн санд суурилж бусад чадваруудыг хөгжүүлдэг. 

- Хүмүүс зүгээр л яриад сурчихмаар байна гэж хэлний төвд их ханддаг юм шиг. Ийм хүн жишээ нь яагаад 4 чадвараа зэрэг хөгжүүлэх шаардлагатай юм  бэ? 

- Танаас эргүүлээд нэг асуулт асууя л даа. Та жишээ нь хэн нэгэнтэй Англиар яриа, харилцаа үүсгэхдээ тухайн хүнээ яах ёстой вэ? 

- Мэдээж сонсох байх. 

- Яг тийм. Хүн ярихын тулд сонсож сурах хэрэгтэй. Чихэнд хоногшсон тэр үг, авиа эргээд амнаас төвөггүй гарахад бэлтгэгдэж, сайн яригч болгодог. Сонсох дадалгүйгээр ярианы чадварыг төсөөлөхийн аргагүй. Тиймээс бид ангидаа аль болох Англиар хичээлээ тайлбарлах, хоорондоо Англиар ярих зэргээр орчныг бий болгодог л доо. Мөн унших дадалгүйгээр ярианы чадамжийг хөгжүүлэх боломжгүй гэх мэтчилэн эдгээр чадварууд маань хоорондоо харилцан уялдаатай байдаг. Мэдээж эдгээрийг дүрэмд суурилсан уялдаа холбоотойгоор үзэхгүйгээр бид “хоёрдогч”  хэл болтол нь сурна гэдэг боломжгүй юм.   

- Танай төвд “Суурьгүй анхан шатны богино хугацааны анги” нээгдэж байгаа гэсэн. Энэ богино хугацаа гэхээр түргэвчилсэн сургалт гэж ойлгож болох уу? 

- Тэгж ойлгож ёстой болохгүй \инээв\. Түргэвчилсэн гэдэг чинь ерөнхийдөө урт хугацаандаа тийм ч их үр дүн авчирдаггүй. Тухайн хүн шантрах болон гэнэт ихээр бөмбөгдсөн мэдээллээс шүүгдээд багахан хэсэг нь үлдэх тохиолдол их. Гэтэл бидэнд тооноос илүү чанар чухал шүү дээ. Англи хэл сурахаар эхлэх алхамаа гишгэж байгаа хүмүүс сууриа маш сайн тавих нь чухал

Ялангуяа үсэгнээсээ эхэлж байгаа энэ үед багшийн зааварчилгаа, тусламж нь анхнаасаа цэгцтэй, системтэй сурахад чухал нөлөөтэй байдаг. “Суурьгүй анхан шатны богино хугацааны анги” маань энэ үүргийг сонсох, ярих, бичих, унших гэсэн 4 чадвар дээр тулгуурлан гүйцэтгэх юм. Ялангуяа анхлан сурч байгаа хүмүүст давтамж маш чухал байдаг учир бид сургалтын системээ маш сайн боловсруулсаны үндсэн дээр ангиа нээж байгаа.  Тэгэхээр богино хугацааны гэхээр түргэвчилсэн гэж хүмүүс эндүү ойлгож болохгүй юм. 

- Та Англи хэл сурахдаа эдгээр 4 чадвараа хэрхэн хөгжүүлж байсан юм бэ? Бодит туршлага. Яг юу уншиж, юу сонсох ёстой бэ? 

- Яг тэрийг унш, энийг сонс гэхээс илүү өөрийн түвшинд яг таарсаныг нь олж сурах нь хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Миний хувьд Войс Оф Америка гээд радио нэвтрүүлгийг их сонсдог байсан. Мөн хялбаршуулсан зохиол миний маш зөв сонголт байсан юм. Мэдээж би Монголдоо амьдардаг учир надад ярих хүн, орчин дутмаг байлгүй яахав. Гэхдээ би азтай. Учир нь надад би өөрөө байна шүү дээ. Ингээд л тухайн өдөр юу хийсэн, хариад ямар хоол хийх гэх мэтчилэнгээр өөртэйгөө ярьж эхэлсэн дээ. Миний ярилцагч надад их хэрэг болсон шүү \инээв\

- Таны ярианд дурьдагдсан хялбаршуулсан зохиол гэж юу болох тухай дэлгэрүүлэхгүй юу?

- Англи хэлийг хоёрдогч хэл болгон сурч байгаа хүмүүст зориулан Дэлхийн Сонгодог Зохиолуудын үг хэллэгийг хялбаршуулсан хувилбараар хөрвүүлсэн гэсэн үг л дээ. Яг эх хувь дээрээ байвал XVIII, XX  зууны үеийн зохиолуудыг Англи хэл маш сайн эзэмшсэн хүн л ойлгоно уу гэхээс сурч байгаа хүнд хүндрэлтэй байдаг. Тиймээс Level 1, 2, 3, 4 гээд шат бүрт тохируулаад хэвлэчихсэн сонголтууд байж байдаг. Хялбаршуулсан номны давуу тал нь өөрийнхөө түвшинд таарсан тухайн эхийг уншаад, ойлгоод, инээх үед нь инээгээд, маш их урам авдаг. Учир нь хэдий хялбаршуулсан үг хэллэгтэй ч гэсэн  бүхэл бүтэн ном уншиж чадаж байна гэсэн үг шүү дээ.

Ярвайж, маш олон мэдэхгүй үгтэй таарч сурах биш өөрт таарсан түвшнээр бага багаар ахих нь үр дүнтэй. Ийм тохиолдолд мэдээж шинэ, мэдэхгүй үг гарч ирнэ. Гэхдээ хэдэн зуугаараа биш. Тэр бол тухай түвшинд сурах л ёстой үг байна. Ном болон унших текстээ зөв сонгох юм бол анхан шатны түвшинтэй хүн ахисан дунд шатны үг цээжлэх гэж үзэж тараад, тэр үгээ зөв ашиглаж чадалгүй сурах идэвхи, итгэл алдрах гэх мэт хүндрэлийг өөртөө үүсгэхгүй байх боломжтой. 

- Өөрийн түвшинд таарсан үг гээд бас нэг ойлголт гараад ирлээ? 

- Тэгэлгүй яахав. Англи хэл анхлан сурахад ч, Академик түвшинд хүрсэн ч үг бидэнд байнга хэрэг болно. Тиймээс түвшин бүрт тохирсон үгийг өөрийн болгоод цааш ахих хэрэгтэй.  Ямар үг ашиглаж байгаагаас нь тухай хүний Англи хэлний боловсрол ч шууд харагддаг. Бид хараар сурна гэж ярьдаг шүү дээ. Ямар ч байсан санаагаа ойлгуулчихдаг. Гэтэл яг энэ байдал ажил болоод албан харилцаанд тухайн хүний мэдлэгийг илэрхийлээд ирэх жишээний. 

- Үгийг өөрийн болгоно гэдэг бас нэг арга ухаан юм шиг. Танай сургалтын төв “Англи хэлний үгсийн сангийн анги” шинээр нээж байгаа гэж дуулсан. Хэрхэн яаж заадаг вэ? гэж дэлгэрэнгүй асуувал бүдүүлэг хэрэг болох байх. Тиймээс үгийг хэрхэн тогтоож, өөрийн төрөлх хэл мэт цээжлэх талаар зөвлөөч? 

- Тиймээ манай сургалтын төв 03 сарын 17-ноос зөвхөн үгсийн сан дээр төвлөрсөн богино хугацааны ангийн хичээлийг эхлэх гэж байгаа. Суралцагчид маань ярих, бичих гэхээр үг маань тухайн агшинд шууд орж ирэхгүй байна, мөн оносон  үгээ олохгүй, энгийн тулга тойрсон үг ашиглах гээд байгаагаа мэдрээд байна гэх зэргээр тулгарч байгаа хүндрэлээ хэлдэг л дээ.