7-13 насны хүүхэдийн англи хэлний ангид суралцсанаар таны хүүхэд ямар чадваруудыг эзэмших вэ?

6 years, 1 month ago read count: 6807

7-13 насны хүүхдийн Англи хэлний ангид суралцсанаар таны хүүхэд ямар чадваруудыг эзэмших вэ?

Хүүхдүүд ирээдүйд мэдлэг боловсролоос гадна нийгэм, гэр бүл,хамт олны нэг хэсэг нь болж, сэтгэл зүй, зөв харилцаа, хүмүүжлийн үнэ цэнээр амжилттай, аз жаргалтай амьдардаг. Тиймээс бид Англи хэлний боловсролыг насны онцлогт нь тохирсон Кембриджийн хөтөлбөрийн дагуу олгохын зэрэгцээ хүүхдүүдээ ухаалаг, нөхөрсөг, бүтээлчтөлөвшилд сургах үнэт зүйлийг баримтлан сургалтын үйл явцаа тодорхойлж, ирээдүй хойчийнхоо өмнө үүрэг хүлээн ажиллахыг зорьдог билээ.


Бид зорилгодоо хүрэхийн тулд юу хийдэг вэ?

Ухаалаг хүүхэд: Хүүхдийн Англи хэлний сургалт маань нийт 12 түвшинтэй бөгөөд хүүхдүүд лэвэл тус бүрт 300-400 үг сурч үгсийн сангаа нэмэгдүүлдэг. Мөн манай шинэ ном болох Fairyland цуврал нь хүүхдийг Англи хэлийг идэвхитэй сонирхон судлахад чиглэгдсэн бөгөөд Их Британий Консулын газраас зохион байгуулдаг Англи хэлийг заах дэлхийн шилдэг нээлтүүдийг шалгаруулах уралдаанд (British Council ELT innovation awards) шалгарсан сурах бичиг юм. Тиймээс энэхүү сурах бичгээ ашиглан, багшийн заах арга, чин сэтгэлийг хослуулан боловсрол мэдлэгээр ирээдүйгээ бүтээх ухаалаг чадварт хүүхдийг сургахыг бид зорьдог.


Нөхөрсөг хүүхэд: Ангийн найздаа нөхөрсөг хандаж, тусалсан, чаддаг зүйлээ зааж өгсөн, шударга байсан гэх зэргээр эерэг харилцаа хандлага гаргасан хүүхдүүдээ бид оноогоор урамшуулан дэмждэг. Мэдээж нэг хүүхдийг онцлохоос илүү бүх хүүхэд энэхүү оноог авч анги хамт олныхоо амжилтын нэг хэсэг нь байх, өөртөө итгэлтэй, нөхөрсөг байхад чиглүүлэн төлөвшүүлэх нь бидний зорилго юм. Онооны дүнгээс шалтгаалж ангиараа шагнуулах эрхтэй байдаг учир хүүхэд бүрт энэ нь хамаарч тааламжтай, дуртай байдаг. Хөгжөөнт тоглоом багаар ажиллах дасгалууд, hiking, кино аялал гэх зэргээр хичээлдээ дуртай байхад нь нөлөөлдөг сонирхолтой зүйлс маань бүгд Англи хэлний боловсролоор дамжуулан нөхөрсөг хүүхдийг бий болгох хүчин зүйл болдог.


Бүтээлч хүүхэд: Англи хэлний боловсрол олгох арга барил нь давхар бүтээлч чадварт сургах хөтөлбөрт уялддаг нь бидний бас нэгэн давуу тал юм. Хүүхдүүд өөрсдөө ханын самбар, цаг үе, баяр ёслолтой холбоотой бүтээлийн сан, талархлын булан гэх зэргээр сонирхолтой зүйлсийг хийж, давхар Англи хэлний мэдлэгээ хэрэглээ болгон өөрсдийгөө хөгжүүлэх нь үр дүнтэй суралцах арга барил болдог.

Мэдээж эдгээр чадвараас гадна бага насандаа гадаад хэл сурах нь өөрөө хүүхдийн тархины хөгжилд дараах байдлаар нөлөөлж давуу байдлыг бий болгодог.

Тухайлбал...

Бага насандаа Англи хэл сурснаар Enhanced memory буюу хүүхдийн ой тогтоолт сайжирч, тархины хүлээн авах чадвар нь өндөр болдог. Хүүхэд насанд “тархины цагийн” мөчлөг, түүний зааг илүү тод бөгөөд мэдээлэл авах чадвар өндөр байдаг учир 13хүртэлхнасандаа хэл сурах онцгой чадварын эзэн байж чаддаг. Тиймээс энэхүү насандаа хэл сурснаар цаашдаа аливаа зүйлийг тогтоох, сурах чадварт дадал тогтоох тархины хамгийн сайн дасгал болдог.

Social skills буюу нийгэмших чадвар нь сайжирдаг. Бага насандаа Англи хэл сурснаар бусад хүмүүсийг сонсоод бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж эхэлдэг. Энэ нь Англи хэлний онцлог болох нээлттэй чөлөөтэй байдалтай ч холбоотой юм. Хүүхдүүд хичээлийн явцад байгаа зүйлээ хуваалцах, хамт дасгал ажиллах, тоглоом тоглох гэх зэрэг нөхцөл үүсч хиймэл биш бодитой орчныг бий болгон сурдаг. Томчуудад харин энэ нь хиймэл орчин гэсэн сэтгэхүйг төрүүлдэг учир яг хариуцлага хүчин чармайлтаар ухамсартайгаар сурах шаардлага гардгаараа ялгаатай юм.



Cognitive skills and flexibility буюу Танин мэдэхүйн болоод хурдан шилжих чадварт суралцдаг. Энэ нь нэг зүйлийг Монголоор мөн эргүүлээд Англиар хүлээн авч байгаатай холбоотой бөгөөд нэгээс нөгөөд хурдан шилжих ухаанд сурахад үр дүнтэйгээр нөлөөлж чаддаг.




“Multi-tasking skills” буюу олон зүйлийг зэрэг хүлээж авах чадвар нь Англи хэлийг бага насандаа сурснаар мөн сайжирдаг. Үүнд бага насандаа төрөлх хэлээ өөр орны хэлтэй зэрэгцүүлэн сурч байгаа нь нөлөөлдөг бөгөөд хэл шинжлэлийн ухаанаар дамжуулан хоёр орны өөр сэтгэхүйг зэрэг мэдэрч, хөгжиж байгаатай холбоотой юм.


Problem solving буюу асуудлыг шийдвэрлэх чадварт суралцдаг. Хэл сурна гэдэг даван туулах чадвар юм. Алдааг олох зөвийг мэдэх бүртээ хүүхэд өөрөө анзааралгүйгээр асуудлыг шийдвэрлэж, гарцыг олж сурч байдаг.



Critical thinking буюу аливааг бодож тунгаах чадвар, зөв бурууг ялгах ухаанд суралцдаг. Энэ нь мэдээж төрөлх хэлнээсээ гадна шинэ сэтгэхүй, шинэ хэлийг зэрэгцүүлэн сурч байгаатай холбоотой бөгөөд харьцуулалт, болоод учир зүйг танин мэдэж сурч байгаатай холбоотой юм. Хэл шинжлэл гэдэг өөрөө гайхамшигтай баялаг ухаан юм. Хэл шинжлэлээр дамжуулан бүхий л төрлийн мэдээлэл, танин мэдэхүй, харьцуулалт мэдлэг мэдээллийг авч хөгжих боломжтой юм.

JUNIOR COURSE: 7-12 насны хүүхдийн Англи хэлний 3 сарын 30-нд эхлэх сургалтандаа элсэлт авч эхэллээ. Та хүүхдээ сургалтанд хамруулж, Англи хэлний мэдлэгийг цэгцтэйгээр олгохыг хүсвэл 3-р сарын 30 -аас өмнө 7711-8899 утсаар холбогдон амжиж бүртгүүлээрэй.

Бидний хүүхдэдээ өгч чадах хамгийн чухал хайр бол, зөв хүн болж төлөвших, боловсролтой хүн болж өсөхөд нь ухаалгаар дэмжих явдал билээ.