Англи хэл амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаар хэн юу ярив?
5 years, 8 months ago read count: 13986Тэд бол салбар бүрдээ амжилтыг бүтээж, Монгол орныхоо үнэ цэнэтэй иргэд нь болж яваа залуус. Тэдэнд бүгдэд нь байдаг нэг давуу тал бол Англи хэл. Яагаад энэхүү хэлийг магадгүй бусдаас түрүүлж сурсан бэ? гэдэг асуултын хариу нь тэдний өнөөгийн байр сууриас анзаарагдах болов уу.
Жэт Англи хэлний сургууль Бизнес өрөг нэвтрүүлэгтэй хамтран Англи хэлний боловсролыг дэмжих аяны хүрээнд хийсэн ярилцлагуудын хэсгээс...
"Монголын хөрөнгийн бирж"-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай
Миний өөртөө оруулсан хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт бол боловсрол. Тэр дундаа би Англи хэлний мэдлэгтээ бага залуу байхдаа цаг зав илүү их зарцуулсан. Ингэснээр мэдээлэл, найз нөхөд, миний өнөөдөр амьдралдаа хийж байгаа зүйлүүд гээд маш олон үүд хаалгыг өмнө минь нээсэн. Одоо ингээд харахаар Англи хэлийг суръя гэсэн эрмэлзэл дээр хийсэн үйлдэл нь миний өөртөө зориулсан хамгийн үнэтэй хөрөнгө оруулалтуудын нэг юм болов уу гэж бодогддог.
"Ажигана" ХХК, Оргио брэндийн захирал Э.Туул
"Петровис Ойл" ХХК-ийн Ерөнхий захирал С.Энх-Амгалан
Та бүхнийг бодвол би их уйтгартай аргаар Англи хэл сурсан байх л даа /инээв/. Сургуулийн орчиндоо л сурсан. Олон улсын харилцаанд сурахад миний нэгдүгээр хэл Англи хэл байсан. Мэдээж АНУ-ын “Fulbright” фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт Англи хэл болоод ерөнхий мэдлэгийн шалгалт өгөөд тэнцээд явсан. Ер нь ямар нэгэн хэл сурахад сонсох, унших чухал юм болов уу? гэж боддог. Тиймээс хүүхдүүддээ Англи хэл дээр кино сонгож үзүүлдэг дээ. Анзаараад байхад орчин байхгүй болохоор дуудлага эвдэгдээд байдаг. Дөнгөж сургууль төсөж ирээд жигтэйхэн “American English”-тэй байж байгаад хэсэг хугацааны дараа Монголыш дуудлагатай болчих гээд байх жишээний /инээв/. Манай нэг багш Англи текстийг чанга уншиж бай гэж хэлж байсан юм. Тиймээс хааяа би чанга уншдаг. Ялангуяа гадныхантай уулзах уулзалтын өмнө ч юм уу нэг богинохон текстийг чанга дуудаад уншчихдаг. Аялгаа сэргээж байгаа юм л даа.
Callpro, Faro Education компаниудын хамтран үүсгэн байгуулагчдын нэг Б.Идэр-Од
"Unread.today" сайтын Үүсгэн байгуулагчдын нэг А.Ундрал:
Оюутан байх үедээ бол миний хамгийн гол өрсөлдөх давуу тал бол хэлбайсан. Би хэлээрээ бүх сул талуудаа нөхөж тэр зайг багасгах, илүү урагшлах боломжийг бүрдүүлэхийг хичээдэг байсан.
Монголиан Проперти Менежмент Групп ХХК гүйцэтгэх захирал Г.Ариунжаргал
Англи хэл хэнд ч байх ёстой л нэг чадвар болчихлоо. Ямар нэгэн зэрэг цол биш. Захын хүн Англи хэлтэй байх шаардлага үүсчихсэн. Ажил дээр гарчихсан зарим залуучуудад нэг асуудал тулж байна л даа. Хичнээн мундаг сургууль төгссөн ч гэлээ яанаа би Англи хэлгүй энэ миний асуудал гэдэг. Чиний зорилго юу вэ? гэхээр би 3-н жилийн дараа Австрали явж хэлээ сайжруулна гэдэг ч юм уу? Гэтэл тэр их том капитал өөрт нь байхад зөвхөн хэлний чадварыг авах гэж бүхэл бүтэн хэдэн жилийн амьдрал карьераа зарцуулах бол үнэхээр харамсалтай санагддаг. Тэгэхээр бодсон л доо. Яаж энэ хүүхдүүдийн хэлийг сайжруулах ёстой юм бол гэж. Аль болох багаасаа л сурах хэрэгтэй юм байна. Ингэснээс ачаагаа эрт хөнгөлчихөж байгаа юм. Дээрээс нь зүгээр нэг ойр зуурын ярьж сурах юм бол хэн ч ярьчихна. Хамгийн гол нь академик түвшинд сурах үнэхээр шаардлагатай.
"OOGII" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг
Миний ажиллаж байгаа салбар Англи хэлний өндөр чадварыг шаарддаг. PR болон олон улсын байгууллагад ажиллаж байгаа хүн ер нь л доод тал нь дөрөв таван хэлтэй байх шаардлагатай болчихсон. Миний хувьд бичгийн Англи хэл маань төсөл бичих хэмжээнд, харин ярианы хэл маань хэнтэй ч уулзаад гэрээ хэлцэл хийх хэмжээнд байгаа. Гэсэн хэдий ч магадгүй цаашдаа SBS tv- д продюсер хийгээд явна гэж бодвол миний Англи хэл илүү сайн болох шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр өөрийн ажлын онцлог үнэ цэнээ хүн аль хэмжээнд үнэлж, бий болгохыг хүсч байна тэр хэмжээ хүртлээ хэл болоод бусад чадвараа ахиулсаар л байх хэрэгтэй.
JET SCHOOL OF ENGLISH
Англи хэл сурахыг хүссэн хүн бүрийг бид дэмжинэ.
categories: News