SAT

SAT-ИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

SAT – ийн шалгалт нь коллеж их сургуулиуд болон дунд сургуулийн 10,11-р ангийн хүүхдүүдээс авдаг элсэлтийн тест юм. Энэ нь хүүхдийн суурь мэдлэгийг уншлага, бичлэг болон математикийн аргаар дамжуулан шалгадаг бөгөөд үүний зэрэгцээ тухайн хүүхдийн хэрхэн бодож сэтгэдэг, асуудал шийдвэрлэлт болон бусадтай харилцах харилцааг энэхүү шалгалтаар дамжуулан шалгадаг байна.

SAT – нь ахлах сургууль болон коллежийн хэмжээнд олонжилийн туршид тогтвортой хөгжиж, өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалт хийгдэж ирсэн.

Зарим талаар та "Яагаад SAT-ийн шалгалтыг өгөх шаардлагатай вэ?" гэсэн асуултыг асууж болох юм. SAT нь ямар ч нөхцөлд сурагчдын сурч чадах чадварыг шалгадаг. Энэ нь сурагчид мэдлэгийг сургуулиасаа аваад бодит ертөнц дээрхи асуудлыг зохицуулж чаддаг болох чадварыг бий болгоно. Сурагчийн SAT-ийн оноо нь тухайн сурагчийн ахлах ангийн түвшин болон курс сонголтын талаархи мэдээлэл байдаг бөгөөд цаашлаад сурагч коллежд ороод хэрхэн суралцах талаар тодорхойлогч болж өгдөг.

SAT нь суралцагчийг коллежийн талаас үр дүнтэй үнэлэх болон тухайн суралцагчийн коллеж д хэрхэн амжилттай суралцах оюуны чадамжийг гаргаж өгнө.

Агуулга &Хэлбэр

SAT-ийн агуулга хэлбэр нь зөвшөөрөгдсөн боловсролын стандард болон журмын дагуу явагдана.