Cambridge

Кэмбриджийн Их Сургуулийн ESOL-ийн шалгалтууд нь 1913 оноос хойш төрөлх англи хэлтэй бус хүмүүсээс авахад чиглэгдсэн Кэмбриджийн Их Сургуулийн шалгалт юм. Кэмбриджийн ESOL нь өргөн цар хүрээг хамарсан олон төрлийн шалгалтууд, сертификатууд буюу гэрчилгээ, дипломуудыг англи хэл суралцагчид болон англи хэлний багш нарт санал болгодог. Жил бүр 3 сая гаруй хүн эдгээр шалгалтуудыг 130 гаруй улс дахь "Голден Бридж" Кэмбриджийн Их Сургуулийн албан ёсны шалгалт авах эрх бүхий төвүүдэд өгч байна.

Кэмбриджийн ESOL-ийн шалгалтуудын хэлбэр загвар, боловсруулалт, хүртээмжийн үйл явц болон үнэлгээний систем зэрэг бүх үйлчилгээ нь менежментийн чанарын олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ISO9001:2000 стандарт чанарын гэрчилгээтэй болно.

Кэмбриджийн ESOL-ийн шалгалтууд нь бүх үндэстний суралцагчдыг насны ялгаваргүйгээр мөн түүнчлэн төрөлх хэл, гарал үүсэл, соёлыг нь үл харгалзан авахад чиглэсэн байдаг. Хэдий тийм ч англиас өөр төрөлх хэлтэй ярилцагчидад чиглэсэн шалгалт нь хэлний бусад шалгууруудыг адилхан хангаж шалгалтанд хамрагдана . Кэмбриджийн ESOL-ийн шалгалтууд нь үндсэн 4 төрөлд хуваагддаг.

  • Ерөнхий Англи хэл (KET, PET, FCE, CAE, CPE)
  • Мэргэжлийн Англи хэл (BEC, BULATS)
  • Академик Англи хэл (IELTS)
  • Багш нарын Англи хэл (TKT, CELTA, DELTA)

Уг шалгалтууд нь англи хэлний сонсгол, яриа, уншлага, бичиг гэсэн үндсэн дөрвөн ур чадварыг хамарсан байна. Эдгээр нь шалгуулагчийн англи хэлний хэрэглээний ур чадварыг үнэлэхэд чиглэсэн олон төрлийн даалгаваруудыг багтаасан тул шалгуулагч шалгалтанд бэлтгэх явцдаа олон янзын хам сэдвээр өөрт хэрэгтэй хэлний хэрэглээний ур чадвараа хөгжүүлэх боломжтой юм. Дээрх бүх шалгуур нь англи хэлээр үр ашигтай харилцах чадварыг Кэмбриджийн ESOL үнэлэх үнэлгээ болно.

Кэмбриджийн ESOL нь боломжит хамгийн өндөр чанарт нийцсэн шалгалтуудаар хангадаг итгэмжлэгдсэн байгууллага юм. Манай шалгалтууд судалгаа үнэлгээний өргөн хүрээтэй хөтөлбөртэй хэрэгждэг төдийгүй Кэмбриджийн ESOL –ын хүрээнд явагдаж буй бүх шалгалтын үнэлгээ нь байнгын хяналтан дор явагддаг. Урьдчилсан туршилтын асуултын хуудас болон шалгалтын материал бэлдэхэд хэрэглэгддэг тусгай ач холбогдол бүхий нарийн арга техник болон шалгалтын горим журам нь дараах хэсэгт тусгагдсан.


Кэмбриджийн ESOL –ын шалгалтуудын үнсэн онцлогууд

Кэмбриджийн ESOL –ын хүлээх үүрэг:

  • Хэл суралцагч бүрийн хэлний түвшинг зохих хэмжээнд нь нарийвчлан тодорхойлох
  • Хэл суралцагчдын хэлний мэдлэгийг зохих түвшин бүрийн шалгуур болох сонсгол, яриа, уншлага, бичиг гэсэн үндсэн дөрвөн ур чадвар болон хэлний хэрэглээ мөн дүрмийн мэдлэгийг шалгаж үнэлгээ өгөх
  • Тухайн түвшин бүрийн шаардлагад хүрэхүйц хэлний ур чадварт нь нийцсэн үнэн зөв, бодит үнэлгээгээ өгөх
  • Суралцагчдад хэл сурах үйл явцад нь урам зориг өгөх, амжилттай суралцахад нь эерэгээр нөлөөлөх арга барилаар хичээл заах хөтөлбөртэйгөө уялдуулан шалгалтаа авах
  • Үндэс, яс угсаа, хэлний төрөл, хүйс буюу хөгжлийн бэрхшээлтэй байдал зэргээр нь ялгаварлан гадуурхалгүй шалгуулагч бүрт шударга, тэгш хандах.

Кэмбриджийн ESOL-ын шалгалтууд нь дараах дөрвөн үндсэн чанарын шаардлагыг хангахад чиглэсэн байдаг.

Үүнд:

  • Эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байдал
  • Итгэмжит байдал
  • Хүрэлцэхүйц байдал
  • Практикт хэрэглэх боломжтой байдал зэрэг нь багтана.
Шалгуулагчийн хэлний ур чадварыг бодитой тодорхойлон оноог тогтмол үнэн зөв гаргах шаардлагыг шалгалтын тест нь хангаж чадаж байгаа эсэхийг хянахад эрх зүйнхувьд хүчин төгөлдөр байдал нь анхааран ажилладаг.