Бидний тухай
Сургалтын орчин
Хаалганы цаана юу байгаа вэ?
Манай институт нь Улаанбаатар хотын төвд зам тээвэр, хоол хүнс, дэлгүүр үйлчилгээний газруудтай маш ойрхон байрлалтай.
Компьютерийн лаборатори


Бид таван давхартаа бүрэн тоноглогдсон 24 компьютер бүхий орчин үеийн хоёр лабораторитой бөгөөд энд суралцагч Cambridge Preparation, Active Grammar, Rosetta Stone for IELTS, F2F, Barron's Penguin Readers, Criterion, MyELT, гэх зэрэг программ, хичээлийн хөтөлбөрүүдийг ашиглах боломжой. Эдгээр нь Англи хэлний унших, ярих, сонсох, бичих чадваруудыг хөгжүүлэлэхэд чиглэсэн байдаг. Тиймээс та бүхэн хичээлийн бусад цагаараа интернетэд суурилсан түвшин тогтоох шалгалтаар өөрийгөө тодорхойлж, өөрийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн бие дааж суралцах, дотоод нөөц бололцоогоо дайчлан Англи хэлний боловсролоо дээшлүүлэх бүрэн боломжтой юм.
Хичээлийн танхимууд
Та 16-20 хүнтэй танхимын сургалтыг орчин үеийн сургалтын техник төхөөрөмжөөр тохижуулсан интерактив хичээлийн танхимд (Уламжлалт танхимын сургалтыг мэдээлэл технологийн дэвшилттэй хослуулсан) ухаалаг самбар, дуу дүрсний призентаци ашиглан хичээллэх боломжтой юм. Энэ нь багшийн самбар дээр бичих цаг хугацааг хэмнэхээс гадна оюутнуудтай тулж ажиллах хугацаа нэмэгдэж, суралцагсдад мэдээлэл дүрсээр өгөгддөг учраас тогтоож авах нь хурдан төдийгүй дараа нь сэтгэлд нь тод дүрслэгдэн үлдэхээс гадна хичээл сонирхолтой болж чаддаг.
Номын сан

Бид номын сандаа дэлхийн шилдэг ном үйлдвэрлэгч Longman.Inc, Cambridge Press, McGraw Hill, Oxford Press, Macmillan болон Heinle компаниудын гаргасан орчин үеийн 3000 гаруй номыг төвлөрүүлсэн байдаг. Эдгээрт Англи хэлний бүхий л чадварыг анхан шатнаас академик түвшин хүртэл сайжруулахад зориулагдсан сурах бичиг багтах бөгөөд түвшин бүрт тохирсон үг хэллэгтэй дэлхийн сонгодог зохиолуудын хялбаршуулсан хувилбаруудыг ч мөн эндээс унших боломжтой.Номын фонд: TOEFL, IELTS, GMAT, SAT, GRAMMAR, LISTENING, SPEAKING, READING, WRITING, LITERATURE, Бусад.Манай номын сан нь 08:40-20:40 цаг хүртэл нээлттэй байдаг бөгөөд суралцагч бүрийн сурах үйл явцыг дэмжин, тохилог тав тухтай орчин нөхцөлийг бий болгон ажиллахдаа бид үргэлж таатай байдаг.
Бид бүх нас, бүх түвшний сургалтыг цогц системээр хүргэдэг
Jet General:насанд хүрэгчдийн ерөнхий Англи хэлний мэдлэг дээшлүүлэх сургалт
Jetteens13-18 насны сурагчдын Англи хэлний сургалт
Little Jetters7-12 насны хүүхдийн Англи хэлний сургалт
Little Jetters7-12 насны хүүхдийн Англи хэлний сургалт
JetteensAboutUs.хөтөлбөрws
Entrance Exam CourseЭЕШ-д бэлтгэх сургалт
Academic: Академик Англи хэлний сургалт
iBT TOEFL Examination CourseTOEFL-ийн шалгалтанд бэлтгэх анги
IELTS CourseIELTS-ийн шалгалтанд бэлтгэх анги



