Уншиж байна…

Манай хамгийн том давуу тал бол хамт олон маань юм.

JET-ийн багш нарын баг нь баялаг туршлага, өндөр мэргэжлийн ур чадвартай Монгол болон гадаад багш нараас бүрддэг. Бид Англи хэлийг мэргэжлийн, шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйгээр заадаг энэхүү давуу талаа улам бататгаж, дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсрол олгох зорилгынхоо хүрээнд багш нараа олон улсын шинэлэг мэдлэг, арга зүй, мэргэжил дээшлүүлэх сургалтаар тасралтгүй дэмжин ажилладаг. Ажилдаа дуртай байж, сэтгэл гарган заах нь JET-ийн багш нарын эрхэм үүрэг, үнэт зүйл юм.

Багш нараас гадна таныг найрсаг, халуун дулаан уур амьсгалаар угтан авдаг үйлчилгээний зөвлөхүүд, сургалтын үйл ажиллагааг хажуунаас нь дэмжин ажилладаг оффисын ажилтнууд, өдөр бүр цэвэр, тухтай орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлдэг үйлчилгээний ажилтнууд маань JET-ийн хамт олны салшгүй хэсэг юм. Сурагч бүрийн амжилтын ард энэ бүх хүмүүсийн хөдөлмөр, анхаарал халамж оршдог.