Уншиж байна…

IELTS Classes

IELTS шалгалтад амжилттай оролцохын тулд англи хэлний мэдлэгээс гадна шалгалтын бүтэц, үнэлгээний шалгуур, асуултын төрөл бүрийг ойлгож, тохирох стратегийг эзэмших шаардлагатай.
Манай IELTS Preparation хөтөлбөрөөр суралцагчийг шалгалтын дөрвөн үндсэн хэсэгт системтэй бэлтгэж, долоо хоног бүрийн сорил, алдааны шинжилгээгээр ахиц дэвшлийг үнэлнэ.
IELTS Classes

Сургалтыг манай төвийн сургалтын төвийн захирал Чинзориг багш удирдан явуулна.

Сургалтын онцлог

  • Гадаад багштай Speaking хичээллэнэ.
  • IELTS-ийн стратеги, тактик, дасгал ажлуудыг тогтмол хийнэ.
  • Долоо хоног бүр сорил өгч, ахиц дэвшлээ үнэлүүлнэ.
  • Алдаа, сул талаа тодорхойлж, сайжруулах чиглэлээр дүн шинжилгээ хийнэ.
  • Шалгалтад түгээмэл хэрэглэгддэг үг хэллэг, академик үгийн санг системтэй судална.

Хугацаа: 8 долоо хоног •  7 хоногт 5 удаа

Нийт цаг: 120 цаг

Нийт төлбөр: 1,250,000₮

1 цагийн үнэлгээ: 10,417₮

LISTENING

Асуултаа зөв уншиж, хариултыг урьдчилан таамаглах, ижил утгаар өөрчлөн хэлсэн санааг таних болон IELTS Listening-ийн үндсэн арга техникийг эзэмшинэ.

READING

Текстээс гол мэдээллийг хурдан олох, асуултын төрөлд тохирсон унших стратеги ашиглах, шалгалтын цагаа зөв хуваарилж сурна.

WRITING

Асуултад бүрэн хариулах, санаагаа логик бүтэцтэй хөгжүүлэх, үндэслэл ба жишээг зөв ашиглан академик бичгийн чадвараа сайжруулна.

SPEAKING

Хариултаа тайлбар, шалтгаан, жишээгээр хөгжүүлж, илүү чөлөөтэй, уялдаа холбоотой ярих чадварыг эзэмшинэ.

ACADEMIC VOCABULARY & GRAMMAR

IELTS шалгалтад шаардлагатай академик үгийн сан, дүрмийн мэдлэгийг нэмэлтээр системтэй хөгжүүлнэ.

MOCK TEST

Түвшин тогтоох Mock Test өгч, үр дүнд нь тулгуурлан оноогоо ахиулах шаардлагатай хэсгүүдээ тодорхойлно.