Your first day


Та Түвшингээ тогтоолгож санал болгосон хөтөлбөрт хамрагдах болсон бол таны аялал энэ өдрөөс эхэллээ гэсэн үг. Харин анхны өдөр таныг юу хүлээх бол? Юуны өмнө таны түвшин тогтоох шалгалтын үзүүлэлт онооноос шалтгаалж зөвхөн Танд зориулсан сургалтын төлөвлөгөөг багш тань санал болгох бөгөөд та тус төлөвлөгөөг өөрийн англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх гол баримжаагаа болгож ашиглаарай.

Мөн эхний өдөр багш нарын тухайн хөтөлбөрийн талаар бэлтгэсэн танилцуулга хичээл өрнөнө. Тус танилцуулга хичээлээр та дараагийн 8 долоо хоног юу сурах вэ гэдэг талаар ерөнхий удирдамж авах учраас анхаарлаа сайтар хандуулаарай.