ЖЭТ БИЗНЕС ТӨВД ТАВТАЙ МОРИЛ
“Corporate Class”: Байгууллагад зориулсан Англи хэлний сургалт
Аливаа байгууллагын ололт амжилт нь боловсон хүчний ур чадвартай шууд хамааралтай байдаг. Тиймээс үүнийг олж харж чадсан удирдлагууд хүний нөөцийн бодлого, тэр дундаа боловсон хүчнийхээ өсөж хөгжих, өрсөлдөх чадварыг үргэлж ахиулах тал дээр системчилсэн бодлого явуулдаг. Тэр дундаа Англи хэлний мэдлэг Орчин цагийн ямар ч байгууллагын хувьд цар хүрээ, үр ашгийн хэмжээнд нөлөөлөх үнэт зүйл болсоор байгаа юм. Тиймээс бид тухайн байгууллагуудын үйл ажиллагааны онцлогт тохируулан хөтөлбөр боловсруулж, Англи хэлний мэдлэг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, цаг хугацаа, байршлын давуу талыг харилцагчдаа бий болгон хүрч үйлчлээд багагүй хугацаа өнгөрчээ.
БИЗНЕСИЙН АНГЛИ ХЭЛИЙГ ЯАГААД ЖЭТЭД ВЭ? Байршил Манай төв салбар нь Улаанбаатар хотын төв цэгт байрлахаас гадна нийтийн унаа тээвэртэй ойрхон тул та ажлын өмнө, цайны цагаар, болон ажил тараад харих замдаа Жэтэд сурахад давуу талтай юм. Мөн бид таны үнэт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд таны ажлын байранд захиалгаар очиж сургалт явуулах боломжтой. Манай багш нар:
|
АЛСЫН ХАРАА Монголын бизнес эрхлэгчдэд Англи хэлний мэдлэг, чадварыг олгох, мөн Англи хэл дээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сургалтыг олон улсын стандартад нийцсэн анги танхим бүхий сургалтын орчинд явуулна ЭРХЭМ ЗОРИЛГО Бид сургалтын таатай орчинд Бизнесийн Англи хэлний мэдлэг олгох сургалтыг насанд хүрэгчдэд мэргэжлийн түвшинд явуулах ба сургалтын таатай нөхцөл, уян хатан цагийн хуваариар хангах болно. ҮНЭТ ЗҮЙЛС • Чадварлаг • Шинэлэг • Хариуцлагатай
|
ЖЭТ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТНЫ ДАВУУ ТАЛУУД
Илтгэх чадвар Оюутан бүр хичээлийн явцад багшдаа илтгэл тавин шалгуулан зөвлөгөө авч илтгэх урлаг болон ярианы чадвараа сайжруулна. Мөн сургалт дууссаны дараа Бизнесийн Англи хэлний сертификат хүлээн авах болно. |
Анхаарал, халамж Сургуулийн удирдлагууд болон багш нар хэрэглэгч тус бүртэй ганцаарчилан уулзаж санал хүсэлтийг тань хүлээн авч, таныг зорилгодоо хүрэхэд анхааран ажиллах болно.
|
Хэрэгцээг тодорхойлох Сургалтын өмнө хэрэглэгчийн Англи хэлний хэрэгцээг судлах, хэрэглэгч тус бүр дээр анализ дүгнэлт боловсруулан, таны хэрэгцээ болон зорилгод нийцүүлэн сургалтыг зохион байгуулна.
|
Шинэлэг, цогц хөтөлбөр Манай бизнес Англи хэлний хөтөлбөрийг мэргэжлийн өндөр ур чадвартай Америк багш нар боловсруулсан ба орчин үеийн мэдээ мэдээлэл, сэдвийг хамарсан бөгөөд хэрэглэгч тус бүрийн чадвар дээр суурилсан нэмэлт материалаар баялаг билээ. |
Мэргэжилийн багш нар Англи хэлийг заах эрхтэй болон бизнесийн удирдлагын зэрэгтэй багш нар хичээлээ удирдан явуулах болно.
|
Анги дүүргэлт Манай анги дүүргэлт 12 хүнээр бүрдэх ба ингэснээр оюутан бүр багштай ажиллах цаг нь илүү үр бүтээлтэй болох юм. |
ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
Та Жэт Англи хэлний сургуульд ганцаарчилсан сургалтанд хамрагдсанаар зөвхөн танд зориулсан тусгай Англи хэлний хөтөлбөрөөр сурах боломжтой.
Зөвхөн таны хэрэгцээнд зориулан боловсруулсан хөтөлбөрөөр таны цаг заванд зохицуулан хүссэн газарт хичээл орохоос гадна багшийн тантай тулж ажиллах цаг хугацаа, анхаарал халамж группын сургалтаас давуу байх болно. Та Англи хэлний аль нэгэн чадварыг хөгжүүлэх, эсвэл мэргэжлийн Англи хэлний сургалт авах хүсэлт гаргаж болох ба бид таны хүсэлтийн дагуу сургалтын хөтөлбөр, агууламж, болон хугацааг боловсруулна.
Мэргэжлийн Англи хэл
Мэргэжлийн Англи хэлний хөтөлбөрийг захиалгат ганцаарчилсан болон групп сургалтанд зориулан боловсруулсан орох ба та бүхэн дараах сэдвүүдээс сонгон суралцах боломжтой.
- Захиргааны Англи хэл
- Нисэх хүчин
- Хууль
- Анагаах ухаан
- Шинжлэх ухаан
- Хэрэглэгчийн Үйлчилгээ-Зочид буудал гэх мэ
Сургалтын Заах Арга зүй
Сургалтын хөтөлбөр болон заах арга зүй нь орон орны соёл заншлын талаарх танин мэдэхүйн хичээл, Бизнесийн Англи хэлний үгсийн сан, мэргэжлийн Англи хэлний үг хэллэг, бизнес захиа болон и-мэйл бичих найруулга, албан үг хэллэг гэх мэт сэдвүүдийг хамарна. Мөн та Англи хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна дараах сэдвүүдийн хүрээнд бүрэн төгс Англи хэлээр ойлголцох чадвартай болно.
Сургалтын хөтөлбөрийн жишээ сэдвүүд:
Орон орны соёл заншлын талаар ойлголт
Бизнесийн аялалд явах болон өөр улсын хүмүүстэй бизнесийн уулзалт, хурал хийхэд гарах соёлын ялгааг харах, түүнийг хэрхэн мэргэжлийн түвшинд даван туулах аргуудад суралцах
Бизнесийн Англи хэлний орчин
Бизнесийн удирдлагуудад байх ёстой бизнесийн орчинд чухал хэрэгцээт үгсийн сан, бизнес Англи хэлний дүрэм, болон ярилцлага уулзалтанд хэрхэн биеэ авч явах
И-Бизнесс
Бизнесийн и-мэйл хэрхэн бичих, бичгэн харилцаа холбоог хэрхэн сайжруулах, энэ нь бизнес эрхлэгчдийн дунд хэр их чухал талаар ярилцана
Брэнд менежмент
Энгийн бизнес аргуудыг ашиглан хэрхэн өөрийн брэндийг таниулах, бүтээгдэхүүн хөгжилийг хэрхэн амжилттайгаар гүйцэтгэх
Албан ёсны хүлээн авалт
Хүлээн авалт болон уулзалт цуглаанд хэрхэн биеэ авч явах, албан болон албан бус үг хэллэг суралцах
Утсаар ярих
Практик дээр утсаар бизнесийн хүрээнд ярих дадлага хийхээс гадна Англи хэлний дуудлага сайжруулах дасгалууд орно
Намтар бичих
Ажлын ярилцлага, сонгон шалгаруулалтанд хэрхэн өөрийн товч намтар бичих, болон дадлага хичээлүүд орно
Сургалтын хөтөлбөр Та манай бизнесийн Англи хэлний мэдлэг дээшлүүлэх 6 төрлийн сургалтаас сонгон суралцах боломжтой ба сургалт тус бүр өөр өөрийн онцлог давуу тал болон чиглэлээр ялгарна. Хөтөлбөр тус бүр 2 түвшинд хуваагдах ба хэрэглэгч түвшин тогтоох шалгалтанд хамрагдсанаар, тус оюутны түвшин болон хүсэл сонирхол, зорилгыг харгалзан үзэж аль ангид, аль түвшинд орох эсэхийг сургалтын зөвлөх тантай зөвлөлдөх болно. |
Бизнес Англи хэлний суурь мэдлэг олгох сургалт
Энэхүү сургалт нь ерөнхий Англи хэлний анхан шатны мэдлэгтэй, ажлын байранд тулгарах и-мэйл хэрхэн бичих, Англи хэлээр өөртөй итгэлтэйгээр харилцах өөрийгөө ойлгуулах гэх мэт өдөр тутмын Англи хэлний хэрэгцээ байгаа хүмүүст зориулсан сургалт юм.
Түвшин: Анхан, Дунд
Сургалтын төрөл: Холимог /3 өдөр тэнхим, 1 өдөр онлайн/
Англи хэлний мэдлэг: Ерөнхий Англи хэлний анхан шатны мэдлэг
Бизнес Англи хэлний бичгийн чадвар сайжруулах хөтөлбөр
Энэхүү хөтөлбөр нь Ерөнхий Англи хэлний дунд түвшинтэй, ажлын байрандаа гадаад түнш, хөрөнгө оруулагч нартайгаа и-мэйлээр харьцдаг, бизнесийн төлөвлөгөө болон тайлан боловсруулах, өдөр тутмын мэдээ мэдээллийг хамт олондоо орчуулах, хурлын тэмдэгдэл хөтлөх гэх мэт албан бичгийн өндөр чадвар хэрэгтэй хүмүүст зориулсан. Тус хөтөлбөрөөр та дүрмийн чадвар болон үгсийн сангаа сайжруулахаас гадна төрөл бүрийн бизнесийн и-мэйл, тайлан, төлөвлөгөө, албан бичиг бичих чадвартай болно.
Түвшин: Дунд, Ахисан дунд
Сургалтын төрөл: Холимог /3 өдөр тэнхим, 1 өдөр онлайн/
Англи хэлний мэдлэг: Ерөнхий Англи хэлний анхан, дунд шатны мэдлэг
Бизнес Англи хэлний харилцаанд суурилсан хөтөлбөр
Энэхүү хөтөлбөр нь Ерөнхий Англи хэлний анхан түвшинтэй, өдөр тутам ажил дээр бизнесийн Англи хэлний хэрэгцээ байдаг хэрэглэгчдэд зориулсан. Сонсгол болон ярианы чадвар дээр суурилан ажлын байранд Англи хэл дээр утсаар ярих, захиалга өгөх, цаг авах, болон санал гомдол хүлээн авах, гэрээ хэлэлцээр хийх, хурал зохион байгуулах, тохиролцоонд хүрэх болон бизнесийн хүрээнд танилын хүрээгээ тэлэхэд шаардагдах чадваруудыг өгнө.
Түвшин: Дунд, Ахисан дунд
Сургалтын төрөл: Холимог /3 өдөр тэнхим, 1 өдөр онлайн/
Англи хэлний мэдлэг: Ерөнхий Англи хэлний анхан, дунд шатны мэдлэг
Мэргэжлийн Англи хэл-Маркетинг
Кембриджийн энэхүү Маркетингийн хөтөлбөр нь байгууллагад маркетингийн үүрэг хариуцлагыг ойлгохоос эхлэн шинэ бүтээгдэхүүн гаргах хүртэл олон төрлийн маркетингийн сэдвүүдийг хамарсан нь хэрэглэгчдэд зөвхөн Англи хэлний мэдлэгийг заагаад зогсохгүй ажилд мэргэжлийн чадварыг суулгах сургалт болж байна. Хичээлүүд бүгд практик хэлбэрээр явагдах ба бусад олон улсын байгууллагуудын маркетингийн албаны туршлага дээр суурилсан нөхцөлүүдэд дүн шинжилгээ хийх, шинэ гарц олох, төлөвлөгөө болон төсөв гаргах, арга хэмжээ зохион байгуулах, маркетингийн стратегийн төлөвлөгөө боловсруулах гэх мэт мэргэжлийн хичээлүүд орно.
Түвшин: Ахисан дунд, Гүнзгий
Сургалтын төрөл: Тэнхим
Англи хэлний мэдлэг: Ерөнхий Англи хэлний дунд шатны мэдлэг
Мэргэжлийн Англи хэл-хүний нөөц
Кембриджийн хүний нөөцийн мэргэжилээр боловсруулсан энэхүү хөтөлбөр нь байгууллагын хүний нөөцтэй холбоотой бүхий л мэргэжилтэнгүүдэд зориулсан сургалт юм. Хүний нөөцийн чиглэлийн үг хэллэг, бодит байдлаас сэдэвлэсэн ажлын байранд гарах үйл явцуудыг Англи хэл дээр буулган мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулахад шаардагдах чадваруудыг бий болгоно. Хувь хүний хөгжлийн, сонгон шалгаруулалт, албан бичиг бичих, ажилчдыг мотивацжуулах, цалин урамшуулалын систем гэх мэт хүний нөөцтэй холбоотой төрөл бүрийн сэдвүүдийг хамарсан энэхүү хөтөлбөр нь танд ажлын байрандаа Англи хэлний чадвараараа ахиц гаргахад туслах болно.
Түвшин: Ахисан дунд
Сургалтын төрөл: Тэнхим
Англи хэлний мэдлэг: Ерөнхий Англи хэлний дунд шатны мэдлэг
Мэргэжлийн Англи хэл-Санхүү
Санхүүгийн чиглэлээр ажилладаг мэргэжилтэнүүдээс гадна байгууллагын удирдлагуудад мөн чухал хэрэгтэй энэ хөтөлбөр нь санхүүгийн хамгийн шинэлэг үг хэллэгийг нягтлан бодохоос эхлэн зээл, банк санхүү, хөрөнгө оруулалт гэх мэтчилэн өргөн хүрээг хамрана. Мөн тухайн шинэ үг хэллэгүүдийг ашиглах, практик хийх дасгалуудаар олон нь хэрэглэгч танд сурахад хялбар болгосон байна.
Түвшин: Ахисан дунд, Гүнзгий
Сургалтын төрөл: Тэнхим
Англи хэлний мэдлэг: Ерөнхий Англи хэлний дунд шатны мэдлэг
Бидний хамтын ажиллагаа