Шалгалтын онооны журам

2 years ago read count: 395

Үр дүнгээ харах

Таны шалгалтын хариуг шалгалт өгснөөс хойш 2 долоо хоногийн дотор таны гэрийн хаягаар буюу таны сонгосон боловсролын байгууллагаруу илгээнэ.

Үр дүнгийн тайлбар

Таны нийт хэмжээст оноог Шалгалтын Онооны Маягт дээр гаргах бөгөөд таны оноог 4 хэсэгт хуваасан байна. IELTS-ийн шалгалтын бүртгэлийн маягт дээр та өөрийн Шалгалтын Онооны Маягтыг илгээх тав хүртэлх тооны сургууль, агентлаг буюу хувь хүнийг тодорхойлж өгнө. Нэмэлт онооны маягт явуулахад төлбөр төлнө.

Та IELTS-ийн шалгалтанд тэнцэх буюу унах боломжгүй. Шалгалтыг ур чадварын хэмжээнд үндэслэн дүгнэдэг. Хэмжээст оноо гэдэг нь ур чадварын түвшин юм. Хэсэг тус бүрт та хэмжээст онооны 0-ээс (үл хэрэглэгч) хэмжээст онооны 9 (мэргэжлийн хэрэглэгч) хүртэлх оноо авч болно. Сонсох, Унших хэсгүүдэд зөв хариулт бүрт дүн тавина. Дараа нь дүнгийн оноог хөрвүүлэх хүснэгт ашиглан хэмжээст оноонд хөрвүүлдэг. Нийт оноо нь нийт дөрвөн хэсгийн дундаж бөгөөд бүтэн буюу хагас хэмжээст оноогоор илэрхийлэгдэнэ.

Хэмжээст онооны 9 түвшин бүрийн ерөнхий тайлбарыг IELTS-ийн вэбсайтаас зөвшөөрсний дагуу дахин хэвлэн авна. Оноог бүтэн буюу хагас хэмжээст онооны түвшингээр илэрхийлдэг. Сургууль буюу төрийн байгууллага тус бүрийн хэмжээст онооны түвшингийн шаардлага өөр өөр байж болно. Хэмжээст онооны 6.5 буюу 7 түвшин нь их сургуулийн элсэлтийн нийтлэг шаардлага байдаг.

9

Мэргэжлийн хэрэглэгч

Хэлний бүрэн чадвартай: зөв, зохих хэрэглээтэй бөгөөд бүрэн ойлгож чөлөөтэй харилцана

8

Маш сайн хэрэглэгч

Хэлний бүрэн чадвартай ч зарим нэг яв цав бус, зохисгүй хэрэглээ бүхий. Танил бус нөхцөл байдалд үл ойлголцол үүсч болзошгүй. Цогц нарийвчилсан нотолгоог сайн эзэмшсэн.

7

Сайн хэрэглэгч

Хэлний чадвар эзэмшсэн ч зарим нөхцөл байдалд хааяа үл ойлголцол, бүрэн бус, нарийн үнэн зөв бус байдал гаргадаг. Ерөнхийдөө нарийн төвөгтэй үг хэллэгийг сайн ашигладаг, хэлэх гэсэн санааг ойлгодог.

6

Чадварлаг хэрэглэгч

Ерөнхийдөө зарим тохиолдолд үл ойлголцож, тодорхойгүй, уялдаа холбоогүй байдал гаргадагийг эс тооцвол ерөнхий хэлний чадвар эзэмшсэн. Ялангуяа танил нөхцөл байдалд төвөгтэй үг хэллэгийг ашиглаж, ойлгож чадна.

5

Энгийн хэрэглэгч

Ихэнх нөхцөл байдалд ерөнхий утгыг ойлгодог ч олон алдаа гаргах хандлагатай. Хэлний чадвар бүрэн бус. Өөрийн салбартаа энгийн үндсэн харилцааг явуулах чадвартай.

4

Хязгаарлагдмал хүрээнд хэрэглэгч

Зөвхөн танил нөхцөл байдалд үндсэн суурь харилцааны түвшинд харилцана. Ойлго илэрхийлэхдээ ойр ойрхон алдаа гаргана. Төвөгтэй үг хэллэг хэрэглэж чадахгүй.

3

Маш хязгаарлагдмал хүрээнд хэрэглэгч

Маш танил нөхцөл байдалд л зөвхөн ерөнхий утгыг ойлгож илэрхийлнэ. Харилцан ярилцах илэрхийлэхдээ үе үе гацна.

2

Үе үе тасалдсан байдлаар хэрэглэгч

Танил нөхцөл байдалд буюу яаралтай хэрэгцээ шаардлагын улмаас салангид үгс, богино томъёо ашиглан хамгийн энгийн мэдээлэл дамжуулахаас бусдаар жинхэнэээр харилцах чадваргүй. Бичгийн болон аман ярианы Англи хэлийг ойлгоход маш их бэрхшээлтэй.

1

Үл хэрэглэгч

Цөөн хэдэн салангид үгсийг эс тооцвол хэлний чадвар байхгүй.

0

Шалгалтыг гүйцэтгэхийг оролдоогүй

Үнэлж болох мэдээлэл байхгүй

*IELTS-ийн Гарын Авлагаас IELTS-ийн хамтрагч түншүүдийн зөвшөөрөлтэйгөөр дахин хэвлэв.