БИЗНЕСИЙН АНГЛИ ХЭЛ ТУН УДАХГҮЙ...

6 years, 5 months ago read count: 8292

JET SCHOOL OF ENGLISH 1995 оноос хойш Англи хэлний сургалтын үйл ажиллагааг тогтвортой эрхлэн явуулж ирсэн Монголын анхны сургалтын төвүүдийн нэг юм. Энэ хугацаанд бид давхардсан тоогоор 60.000 гаруй хүмүүст Англи хэлний боловсрол олж авах болон гүнзгийрүүлэн суралцахад нь өөрийн хувь нэмрээ оруулсан билээ.

1995 онд анх байгуулагдаж байх үедээ үндсэн англи хэлний сургалтуудыг анхан шат, дунд шат болон гүнзгийрүүлсэн гэж зохион байгуулдаг байсан бол өдгөө багш нарын чадамж болон нийгмийн шаардлагатай уялдуулан үндсэн англи хэл буюу суурьгүй анхан, анхан, анхан дунд, дунд, ахисан дунд, гүнзгий шат зэргээс гадна 20 жилийн ойн босгон дээрээ Jet Institute for Academic Success, 2016 онд Jet Kids цэцэрлэг, 2017 онд Jet Kids Development center буюу хүүхэд хөгжлийн төвийг тус тус үүсгэн байгуулав.


Мөн өнөөдрийн дэлхийн бизнесийн зах зээл дээр Англи хэл гол үүрэг гүйцэтгэж байгаа энэ үед бусад бизнесмэнүүдтэй хөл нийлүүлэн алхаж бизнесийн хамтрагч, хөрөнгө оруулагч болон хамт олон, худалдан авагчидтайгаа Англи хэлээр мэргэжлийн түвшинд харилцан ойлголцож өөрийн ирээдүй болон ажил мэргэжилээ дээшлүүлэхийг хүссэн хүн бүрт Бизнесийн Англи хэлний хөтөлбөрийг санал болгож байна.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99097610 дугаараас лавлах боломжтой.